Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕХ Монгол улсыг хар жагсаалтад оруулах саналаа 27 улсын засгийн газарт илгээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 40 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Евро комиссоос Монгол, Зимбабэ зэрэг 11 улсыг Хар жагсаалтад оруулах саналаа ЕХ-ны гишүүн орнуудад илгээжээ.
  • Хэрвээ гишүүн орнууд санал нэгдвэл ирэх аравдугаар сард хар жагсаалтад нэмэх аж.
  • Хар жагсаалтад орсон улсын иргэд Европын улс орнуудад картаар үйлчлүүлэх эрхгүй болох зэрэг эрсдлүүд хүлээж байна.

Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Евро Комисс мөнгө угаалт, терроризмийн санхүүжилттэй тэмцэх шинэ байгууллага байгуулах төлөвлөгөө боловсруулж буй тухай Ройтерс агентлаг мягмар гарагт мэдээлсэн билээ. Уг саналд 11 улсыг хар жагсаалтад нэмж оруулах тухай тусгасан байсан ба тэдгээр улсын нэг нь манай улс байв.

Тэгвэл Евро Комиссын удирдлага энэхүү саналаа өчигдөр буюу Пүрэв гарагт Европын Холбооны гишүүн 27 улсын засгийн газарт илгээжээ. 

Саналд мөн Европын Холбооны хар жагсаалтад нэмж оруулах улсуудын нэрсийг илгээсэн байна. Тэдгээр улсууд нь Монгол, Багамын арлууд, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мавритус, Мьянмар, Никарагуа, Панам, Зимбабве байгаа юм.

Хэрвээ Европын Холбооны гишүүн улсууд санал нэгдвэл эдгээр орнуудыг ирэх аравдугаар сард хар жагсаалтад нэмэх юм байна.

Одоо хар жагсаалтад байгаа орнууд нь Афганистан, Ирак, Вануату, Пакистан, Сири, Йемен, Уганда, Тринидад ба Тобаго, Иран, Умард Солонгос юм.

Евро Комисс санхүүгийн гэмт хэрэгтэй хийх тэмцэлд ахиц дэвшил гаргасан Босни, Гайана, Лаос, Этиоп, Шри Ланка, Тунис улсуудыг өмнө нь хар жагсаалтаасаа хассан юм байна.

Дэвсгэр мэдээлэл: 

“Хар жагсаалт”-д орсноор:

  • Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллагууд эдгээр орнуудтай харилцаж буй үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагаанд илүү их анхаарал тавьж, хяналтаа нэмэгдүүлж эхэлнэ.
  • Энэ жагсаалтад багтсан улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох
  • Европын Холбооны банкууд болон бусад санхүү, татварын фирмүүд эдгээр улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан судлах шаардлагатай болно.
  • Европын улс орнуудад иргэд, ААН-үүд картаар гүйлгээ хийх боломжгүй болно
  • Зээлжих зэрэглэл буурах магадлалтай зэрэг шууд эрсдэлтэйгээс гадна шууд бус олон эрсдлүүд хүлээж байгаа юм.
Д.Амарбаясгалан Налайх дүүрэгт Б.Энх-амгалан Говь-Алтайд
Д.Амарбаясгалан Налайх дүүрэгт Б.Энх-амгалан Говь-Алтайд
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.