Түлхүүр мэдээлэл:
- БНХАУ-ын ахлах ангийн сурагчид вирусний халдвараас сэргийлэх үүднээс тусгаарлах хаалттайгаар хичээллэж байна.
- Хичээл эхлэхээс өмнө бүх багш, ажилчид, сурагчид халуунаа хэмжүүлж байгаа аж.
- Ухань хотод дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж эхэлнэ.
Шинэ төрлийн коронавирусний голомт болсон Хятадын Ухань хотод халдвар намжиж, улмаар дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хөл хорионы хатуу дэглэмийг цуцалсан билээ. Тэгвэл өчигдрөөс тус хотын ир сургуульд орохоор элсэлтийн шалгалтад бэлдэж байгаа 57,800 ахлах анги, коллежийн сурагчид хичээлдээ явж эхлээд байна. Ингэхдээ ахлах сургуулийн сурагчдын хувьд коронавирусний халдвараас сэргийлж ширээн дээрээ тусгаарлах хаалт байрлуулан хичээллэх болсон байна.
Мөн сургуулиуд хичээл эхлэхээс өмнө бүх анги танхимуудаа өдөр бүр ариутган халдваргүйжүүлж, багш ажилчид бүгд халуунаа үзсэний дараа сурагчдыг хүлээн авч байгаа аж. Сурагчид ч мөн хичээлдээ орохын өмнө халуунаа хэмжүүлж байгаа юм байна.
Дэвсгэр мэдээлэл: Өмнө нь Хятадын Ханжоу хотын нэгэн бага сургуулийн сурагчид коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд хоорондоо зай барих үүднээс урт “далавчтай” хатуу цаасан малгай өмсөн хичээллэж байгааг хэвлэлүүдээр мэдээлж байсан билээ.
Эх сурвалж: Синьхуа агентлаг