Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол улсыг Европын холбооны хар жагсаалтад орсон гэдгийг баталлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд


Монгол, Барбадос, Камбож, Ботсван, Ямайка, Зимбабе улсууд Европын холбооны хар жагсаалтад орсон талаар өчигдөр олон улсын хэвлэлүүдээр гарч эхэлсэн.Манай улсын хувьд мөнгө угаадаг орон. Хар тамхины мөнгөө төр нь санаатайгаар угаадаг гэдэг шалтгаанаар орсон байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Ж.Батзандан гишүүний уг мэдээлэл үнэн гэдгийг баталлаа. Тэрээр "Монгол Улс саарал жагсаалтад орсон. Европын холбооны хар жагсаалтад бас орсон. Банк санхүүгийн салбарт реформ хийх асуудал дээр Б.Батөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойрын хугацаанд хар, саарал жагсаалтаас гарах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, цахим банкны тогтолцоог бий болгох, ил тод банк санхүүгийн зуучлалын үйлчилгээг хөгжүүлэхэд шинээр томилогдож байгаа Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгч нар үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо
Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.