Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг томилуулах саналаа танилцууллаа.

Г.Энхтайван 1982 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн.

Боловсролын байдал:

  • 2002-2007 онд АНУ-ын Арканзасын их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр,
  • 2012-2013 онд Их Британийн Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн магистрын зэргийг тус тус хамгаалжээ.

Ажилласан байдал:

  • 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч,
  • 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе,
  • 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч,
  • 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн олонх нь Г.Энхтайваныг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжсэн байна.

Санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 39 нь буюу 77.7 хувь нь Г.Энхтайваныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжсэн юм. Байнгын хорооны саналыг ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

М.Энхсайханд 4 жил 6 сарын хугацаатай хорих ял оноолоо
М.Энхсайханд 4 жил 6 сарын хугацаатай хорих ял оноолоо
 
О.Цогтгэрэл олонхийн санал авч, АН-ын бүлгийн даргаар сонгогдлоо
О.Цогтгэрэл олонхийн санал авч, АН-ын бүлгийн даргаар сонгогдлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц