Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: Гадаадын банк оруулж ирэх, инфляцыг огцом бууруулах, үлэмж их НҮҮРС экспортлох зорилготой 2023 оны улсын төсөв

Ангилал
Улс төр Visual toim
Огноо
Унших
4 минут 57 секунд

Засгийн газраас 2023 оны улсын төсвийг, дагалдах хуулиудын хамт өргөн барьсан. Өнөөдөр эхлэх намрын чуулганы хуралдаанаар хэлэлэхцэх эхний чухал асуудал бол ирэх оны төсөв юм. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангийн өргөн барьсан 2023 оны төсвийн ТӨСӨЛТЭЙ холбоотой визуаль тоймыг та бүхэндээ хүргэж байна.

-ДНБ-ий 34.7 хувьтай тэнцэх юм төсвийн орлого-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Энэ жилийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн найдвар тавьж байгаа салбар бол уул уурхайн салбар юм.

-Сангийн сайд алдагдлыг бууруулсан төсөв хийжээ-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Энэ нь ирэх оны төсвийн зарлагыг 20.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувиар тооцжээ.

-Ирэх онд эдийн засгаа өсгөнө гэж төсөөлжээ-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Өсөлтийн дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлнэ. 2023 онд тус салбар 14.6 хувиар өсөхөөр төлөвлөв.

-Инфляцыг огцом буулгахаар тооцжээ-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Монголбанк инфляцын зорилтоо 6 хувь буюу +-2 хувьж гэж мөнгөний бодлогоо оруулж ирсэн.

-Экспорт, импортыг зохистой түвшинд "барина"-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Гадаад худалдаа 2.4 тэрбум ам.долларын ашигтай байхаар ЗГ төсөвтөө төсөөлжээ.

-Гадаадын банк Монголд салбараа нээхийг ДЭМЖИНЭ-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Өнөөдрийн байдлаар Япон, БНХАУ-ын нийт 3 банкны төлөөлөгчийн газар ажиллаж байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”-д заасан гурван заалтын нэг нь “Төлөөлөгчийн газар нь Монгол Улсад 1-ээс дээш жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн байх” юм. Эхний ээлжинд дээрх 2 улсын гурван банк салбараа нээх боломжтой.

-Үйл ажиллагаа нь доголдсон 3 салбарыг либериалчлах бодлого барина-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Эдгээр салбарыг либериалчлахгүй байгаа нь Эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж байна гэж үзжээ

-Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлнэ-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Сарын дундаж орлого 10 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын 15 хувиар, 15 саяас давсан тохиолдолд орлогын дүнд 20 хувиар татвар ноогдуулна.

-Нүүрсний экспортоо ӨӨДРӨГӨӨР төсөвлөж, төсвийн орлогоо өсгөв-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Энэ дүн нь Монгол Улс түүхэндээ хамгийн их хэмжээгээр нүүрс экспортолж байсан 2019 оны дүнтэй тэнцэж байна. Уул уурхай орлогыг 4.9 тэрбумаар тооцож ирэх оны төсвийн нийт орлогын 25 хувийг бүрдүүлнэ гэв.

-Урсгал зардлыг боломжит хэмжээнд бууруулав-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Урсгал зардлын ихэнх хувийг халамж, цалин, тэтгэвэр эзэлж байна.

-Ойн агентлаг байгуулна-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Тус агентлагын статус нь хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтана.

-Нийслэлийн автозамын түгжрэлд ДАХИАД Л ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛНА-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Нийслэлийн хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дээрх мөнгийг автозамын сайжруулалт, нийтийн тээвэр зэрэг зарцуулна.

-Хэмнэлтийн хуулийн "ач"-

2023 оны улсын төсвийн төслөөс...

2022 оны төсвийн тодотголтой хамт баталсан Хэмнэлтийн хуулийн хүрээнд хэмнэж болох бүхий л зардлыг хэмнэсэн гэж Сангийн сайд тайлбарлав.

-Хүүхдийн мөнгөний бодлогоо өөрчлөх шаардлагатай байна -

2023 оны улсын төсвийн төслөөс...

Өндөр хэрэглээтэй 9 хувийн айл өрхүүдийг хүүхдийн мөнгөний хөтөлбөрт хамрагдахгүй байхыг уриалахаар болжээ.

-Ерөнхийлөгчийн "хувьсгалд" зориулж урсгал зардлын 228 тэрбумыг тусгав-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны төсвийн төсөлд тусгасан.

-Монгол Улсын ӨР 2022 оны хагас жилийн байдлаар-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Улсын өр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр "Цасан бөмбөг"-ийн онолоор жилээс жилд нэмэгдэж байна.

-Барилгажсан төсөв-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Улсын төсвийн зарлагад барилга, байгууламжийн төсөв үлэмж хэмжээгээр туссан хэвээр байна. Энэ нь тойргийн төсөв буюу сонгуулийн тогтолцоотой нягт холбоотой асуудал юм.

-Б.Жавхлан сайд хамгийн их, Ч.Хүрэлбаатар сайд хамгийн бага орлого төсөвт төвлөрүүлнэ-

2023 оны улсын төсвийн төслөөс...

Улсын төсөвт 2023 онд нийт 13.7 сая төгрөг төвлөрүүлнэ.

Г.Лхагвадорж

Ц.Лут-Очир: Анод банкыг эзэд нь өөрсдөө тоноод дампуурсан
Ц.Лут-Очир: Анод банкыг эзэд нь өөрсдөө тоноод дампуурсан
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.