Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Энхсайханд 4 жил 6 сарын хугацаатай хорих ял оноолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд


Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад дараах шийдвэрийг гаргажээ.

М.Энхсайханыг 2015 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож нийтийн албанд томиологдох эрхийг 4 жилээр хасч, 4 жил 6 сарын хугацаатайгаар хорих ялаар шийтгэлээ. Харин М.Энхсайханы өмгөөлөгчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, шүүх Эрүүгийн хэргийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн үндэслэлээр давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж Цэц дүгнэв
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж Цэц дүгнэв
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.