Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО: Хил гаалийн асуудлаас болж гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Гурилын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан "Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос мэдээлэл хийлээ.

"Монгол Улсын хэмжээнд 900 орчим цех үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр үйлдвэрт 30 орчим мянган хүн ажиллаж буй. Ар гэрийг нь тооцвол 100 гаруй мянган хүнийг тэжээж байна. 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, хүн амын эрүүл аюулгүй байдалд анхаарч ажилладаг хариуцлагатай салбар. Гэтэл сүүлийн 3 жилийн хугацаанд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Зарим үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, хаагдах нь хаагдаж байна. Ковидын дараах эдийн засгийн хүндрэл байсаар байна. Өдөр ирэх тусам барааны үнэ нэмэгдсээр байна.

Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь хил гаалийн ойлгомжгүй байдал. Тээвэр ложистикийн үнийн нэмэгдэл. Түүхий эдээ хугацаанд нь авч чадахгүй болохоор борлуулалтад нөлөөлж байна. Мөн сав баглаа боодлын асуудал байна. Дотоодоосоо захиалдаг ч тэдний гол үндсэн түүхий эд нь урдаас ирдэг. Бүх салбарт тулгамдаж байгаа асуудал бол хил гаалийн асуудал байна. Ургамлын тосны үнэ 2-3 дахин өссөн байна. Тээврийн асуудал байна.

Дараагийн асуудал нь автобензин, шатахуун, дизель нөлөөлж байна. Валютын ханш ч нөлөөлж байна" хэмээлээ.

“Хятад орныг танин мэдэх, Монгол Улстай холбогдох” Өвөр монголын соёлын өдрүүдийн нээлт боллоо
“Хятад орныг танин мэдэх, Монгол Улстай холбогдох” Өвөр монголын соёлын өдрүүдийн нээлт боллоо
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.