“Гурилын үнийн гол нэмэгдэл нь СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД явагдаж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "Гурилын үнэ өссөнтэй холбоотойгоор татварыг чөлөөлсөн. Үр дүнд нь гурилын үйлдвэрийн үнэ 9.1 хүртэлх хувиар буурсан үр дүнтэй байна.

Гурилын үнийн 30-40 хувийн нэмэгдэл нь худалдаа буюу СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭД явагдаж байна. Мөн гурил нь овор ихтэй учраас ачаа тээврийн зардал нэмэгддэг. Дотоодын 1-р гурил Улаанбаатарт 2970 төгрөг, баруун бүсэд 2696 төгрөгөөр худалдаалагдаж байна" гэсэн юм.

ХӨНДӨХ СЭДЭВ: Хүүхэд нохойд хазуулж байхад хэн ч ТУСАЛСАНГҮЙ...ХҮН ЧАНАР ХААЧИВ...
ХӨНДӨХ СЭДЭВ: Хүүхэд нохойд хазуулж байхад хэн ч ТУСАЛСАНГҮЙ...ХҮН ЧАНАР ХААЧИВ...
 
Монгол хүний дундаж наслалт  нэмэгдсэн ч  иргэдийн 50.2 хувь нь  30-60 насандаа нас барж байна
Монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн ч иргэдийн 50.2 хувь нь 30-60 насандаа нас барж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!