Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид алба хааж байсан 19 настай залуу амиа хорложээ. Тэрбээр ямар шалтгаанаар ийнхүү амиа хорлосныг холбогдох байгууллагууд нь тогтоохоор ажиллаж байна.
Уг хэрэг өчигдөр гарсан байна.
Энэ талаар ХХЕГ-аас тодруулахад "19 настай С нь Хөвсгөл аймгаас 2022 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн. Энэ сарын 28-ны өдрийн 16.00 цагт үхрээ хайхаар хөдөлсөн бөгөөд хамгийн сүүлд малын сууринд үүрэг гүйцэтгэж байгаа тухай мэдэгдсэн. Үүнээс хойш холбоо бариагүй тул байлдагчийг 20.00 цагаас эхлэн эрэн хайж эхэлсэн. Гэтэл энэ сарын 29-ны 13.00 цагийн орчимд хилийн заставаас 8 км зайд, малын сууринаас 12 км-ийн зайд модноос боомилогдсон байдалтай олдсон. Талийгаачийг ямар шалтгаанаар амиа хорлосон болохыг цагдаагийн байгууллагаас тогтооно" гэлээ.