Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Үйлчлүүлэгч “ХААН“ биш ч онлайн худалдаа эрхлэгч та “ХАТАН“ биш

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд

Бүсгүйчүүдийн хийх дуртай зүйлсийн номер нэгт "дэлгүүр хэсэх" байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар сайндаа л дэлгүүр хэсээд стресс ядаргаагаа мартаад, сайхан боллоо хэмээн ярьдаг байхав. Гэтэл Covid-19 халдварын тархалтаас хойш ихэнх бүсгүйчүүд дэлгүүр хэсэхээс илүү онлайн шопоор аялах нь элбэг болжээ.

Арга ч үгүй биз. Цаг зав хэмнэнэ, олон олон онлайн шоп нээгдсэн тул сонголт ч арвин, түүнээс гадна үнэ өртгийн хувьд ч боломжийн. Тийм ч учир бүсгүйчүүд цаг л гарвал онлайн шопуудын лайв буюу шууд дамжуулалтыг үзээд өөрт хэрэгцээтэй бүхий л зүйлсээ цаг алдахгүй, түргэн шуурхай авч чаддаг болсон.

Гэвч хамгийн харамсалтай нь онлайн шопын үйл ажиллагаа эрхлэгчдийн ихэнх хувь нь харилцаа хандлагын тал дээр "авах юм алга". Анх онлайн шопууд нээгдэж, онлайнаар бараа бүтээгдэхүүн зарагдаж эхэлж байхад гайхаад барахгүй сайхан зан чанартай хүмүүс захиалагч нараа хуруу даран тоолж, худалдан авалт их хийгдээсэй хэмээн горьдлого тавьдаг.

Гэтэл энэ байдал өнөөдөр эсэргээрээ эргэж, онлайнаар худалдаа хийх гэсэн хүмүүс онлайн шопын захирлуудад тал засч, хэрэгцээтэй бараагаа авах юмсан гэх битүүхэн горьдлоготой байдаг болов. Бараа авахаар мянга сэтгэгдэл бичсэн ч худалдаа эрхлэгчийн хүссэн хүн л бараагаа авна. Ялангуяа бэлэн бараагаа онлайнаар худалдаалж байгаа тохиолдолд.

Арай хийн өрсөлдөөнөөс цойлж гарна, гарсан хойноо бараагаа авах гэхэд бас л асуудал тулгарна. Энэ бол нууц биш, бүгд л үүнийг мэднэ. Олон захиалагчтай болохоороо л харилцаа хандлагаа өөрчилдөг энэ байдал өнөө л нэг муухай Монголчуудын зан биз.

Үйлчлүүлэгч "ХААН" биш ч худалдан авагчтайгаа харилцах наад захын, энгийн ёс суртахуун хэн бүхэнд байх нь зүй ёсны хэрэг. Түүнээс худалдааны зарчим тодорхойлогдоно шүү дээ. Худалдаа эрхлэгч та ч бас "ХАТАН" биш гэдгээ сайн ойлгох хэрэгтэй биз.

Онлайнаар худалдаа эрхэлдэг бүх хүмүүсийг энд хамруулах гэсэнгүй. Гэхдээ л нийтлэг төрх нь энэ.

Тийм ч учир үйлчилгээ эрхэлж байгаа онлайн худалдаачин та өөрийн харилцаа хандлагад анхаарч, үйлчлүүлэгчтэйгээ зөв боловсон харьцаасай хэмээн хүсэж байна. Метро хотын нэгэн эд эс болсон та бүхэн соёлтой байхыг сануулахын тулд энэхүү бичвэрийг бичлээ.

ТҮК-ын ажилчдын хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, нийгмийн халамж ХАНГАГДАЖ байна уу
ТҮК-ын ажилчдын хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, нийгмийн халамж ХАНГАГДАЖ байна уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.