Өнөөдөр цахим орчинд "Буриад иргэнээс халдвар авсан 12 эмэгтэйн хавьтлыг ХӨСҮТ-өөс тогтоохоор ажиллаж байна" гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн Хэвлэлийн албанаас тодруулахад "Энэ бол ташаа мэдээлэл. Тийм зүйл байхгүй. Он гарсаар ДОХ-ын 11 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Эдгээр 11 хүн хяналтад, эмчилгээгээ хийлгээд явж байгаа. Түүнээс биш Буриад иргэнээс халдвар аваад хавьтлуудыг нь тогтоож байгаа гэсэн асуудал байхгүй" хэмээлээ.
ХӨСҮТ: “Буриадуудаас ДОХ-ын халдвар авсан 12 иргэний хавьтлыг тогтоохоор ажиллаж байна“ гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.