Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭСЯ: ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй Монгол иргэд ЭСЯ, Консултай холбогдох боломжтой

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Орос улсад түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутнуудыг хувийн аюулгүй байдлаа хангаж, эрүүл мэндээ хамгаалах үүднээс тус улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдах аливаа жагсаал, цуглаанд оролцохгүй байна уу" хэмээн анхааруулжээ. Мөн нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай утас, и-мэйл хаягаар холбогдох боломжтой гэжээ.

ЭСЯ-тай холбоо барих утасны дугаар:
– Элчин сайдын яам +74956906792
– Консулын хэлтэс +74992411548

ОБЕГ: Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраахыг анхааруулж байна
ОБЕГ: Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраахыг анхааруулж байна
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.