Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЗХ: Ард түмнээ “ӨЛӨН“ гэж доромжилсон Сангийн сайд Б.Жавхланг огцруулах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

АЗХ-ноос мэдээлэл хийлээ. Тус холбооны дарга Н.Болдбаатар "АЗХ-ноос өнгөрсөн есдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Учир нь ХНХ-ын сайд Д.Сарангэрэл иргэдээ "Улны айлууд" гэж доромжилсон. Тиймээс түүнийг огцруулах шаардлага хүргүүлж, огцруулсан.

Энэ үеэрээ бид гурван шаардлага тавьсан.

Нэгдүгээрт, Ард түмнээсээ уучлал гуйх. Зөвхөн ХНХ-ын сайд биш. Ерөнхий сайд уучлал гуйх ёстой.

Хоёрдугаарт, ХНХ-ын сайд огцрох

Гуравдугаарт, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж үзсэн. Учир нь Засгийн газрын нэг гишүүн нь иргэдээ доромжилж дуусаагүй байтал дахин нэг сайд нь ард түмнийг ӨЛӨН гэж доромжилсон. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал. Тиймээс Сангийн сайд Б.Жавхлан ч огцрох ёстой.

Долларын ханш хэдтэй байна. Бид энэ нийгмийг өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол энэ нийгэм баян, ядуугийн хоёр туйл боллоо. Хүүхдийн мөнгийг ч гэсэн 91 хувьд нь олгоно гэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа л үйлдэл" хэмээлээ.

С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын 7, МАН-ын 3 төлөөлөгч БНСУ-д олон улсын хуралд оролцож байна
С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын 7, МАН-ын 3 төлөөлөгч БНСУ-д олон улсын хуралд оролцож байна
 
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.