Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Энхбаяр аа, мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 29 секунд

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл "Петрочайна дачин тамсаг" ХХК-д тавьсан татварын актыг 4 жил "дарсан" талаарх баримт бичиг ил болсон. Тодруулбал, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн 3 их наяд 600 гаруй тэрбум төгрөгийн зөрчилд нийт 312 тэрбум төгрөгийн төлбөрийн акт үйлджээ. Гэтэл уг тогтоолыг тус компани хүлээн зөвшөөрөхгүй, дэд Ерөнхийлөгч Хуанг Лижүн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.

Улмаар уг гомдлыг хэлэлцэж, зөвлөлийн бүрэлдэхүүнээс "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн 312 тэрбум төгрөгийн төлбөрийн актыг түдгэлзүүлэх нь хэмээн үзсэн байдаг.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Татвар тавьж барьцтай болно. Татварын маргаан үүсгэж барьцаа ахиулна. Татварыг цуцалж “уучлал” үзүүлнэ. Татварын гэмт хэрэг, зөрчлийг Прокуророор хянуулахгүй өөрсдөө шийднэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнга саад болдог. Авлигаа хянуулахгүй, өөрөө шийдэх л амбиц байгаашдээ цаана нь" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.

Харин үүний хариуд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Энхбаяр аа, татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн ААН-үүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй" хэмээжээ.

Уг нууц тогтоолыг БҮРЭН ЭХЭЭР нь хүргэснийг энд дарж уншина уу.

Иргэдээс орлоготой нь уялдуулж 10-20 хувийн татвар авна
Иргэдээс орлоготой нь уялдуулж 10-20 хувийн татвар авна
 
Өнөөдөр 16:00-23:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Өнөөдөр 16:00-23:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.