Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл "Петрочайна дачин тамсаг" ХХК-д тавьсан татварын актыг 4 жил "дарсан" талаарх баримт бичиг ил болсон. Тодруулбал, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн 3 их наяд 600 гаруй тэрбум төгрөгийн зөрчилд нийт 312 тэрбум төгрөгийн төлбөрийн акт үйлджээ. Гэтэл уг тогтоолыг тус компани хүлээн зөвшөөрөхгүй, дэд Ерөнхийлөгч Хуанг Лижүн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.
Улмаар уг гомдлыг хэлэлцэж, зөвлөлийн бүрэлдэхүүнээс "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн 312 тэрбум төгрөгийн төлбөрийн актыг түдгэлзүүлэх нь хэмээн үзжээ. Уг нууц тогтоолыг БҮРЭН ЭХЭЭР нь хүргэж байна.