Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: 2023 оны төсвөөс 1 их наяд төгрөг хэмнэх боломжтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн төслийн талаар мэдээллээ.

Тэрбээр, "Сангийн яамны зүгээс 2023 оны төсвийн төслөө эцэслэн танилцуулж, маргааш УИХ-д өргөн барихаар болов. Дэлхийн олон улс орнуудын эдийн засаг уналтад орсон. Манай урд хөршийн эдийн засаг ч удаашралтай байхаар байна. Тиймээс төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулж байж эдийн засгаа тогтворжуулах томоохон зорилт тавьсан.

Манай улстай адил хөгжиж буй орнуудад ч мөнгөний бодлого хатуурч байна. Түүнээс гадна хамгийн чухал зүйл бол улс орнууд эдийн засгийн гол суурь болох валютын нөөцөө хамгаалах бодлого барьж байна. Мөн төсвийг хумих бодлого барина.

Тиймээс төрийн төсвийн хэмнэлт, төсвийн үрэлгэн зардлууд, хөрөнгө оруулалтаа хойшлуулах, танах, зогсоох бодлого барьж байна. Эдийн засгийн өсөлтийг зогсоож болохгүй. Гадаадаас ирж байгаа томоохон төслүүдээ зогсоож болохгүй. Манай улсын хувьд валютын нөөцийн богино хугацааны хомсдолоос сэргийлэх, засах шаардлагатай байгаа учир энэ асуудалд анхаарч арга хэмжээ авна. Тиймээс 2023 оны төсөв маань том тохиргоо, засвар, улс төрийн зоримог алхам хийсэн хууль болох учиртай.

Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төсвөө батлуулж, төсвийн хүрээнд гүйцэтгэлээ хийх анхны жил бол 2023 он юм. Сая тавдугаар сард төрийн хэмнэлтийн хууль батлагдсанаас хойш бид 198 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломж бүрдсэн. 2023 оны өргөн барьж буй төсөв дээрээс 1 их наяд төгрөгийн төрийн хэмнэлт хийх боломж бүрдсэн" гэлээ.

Мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид хамтран алттай шороог хууль бусаар тээвэрлүүлсэн байж болзошгүй хэрэг гарчээ
Мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид хамтран алттай шороог хууль бусаар тээвэрлүүлсэн байж болзошгүй хэрэг гарчээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.