Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨНӨӨДӨР: АЗХ-оос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин шаардлага хүргүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод болох үйл явдлыг танилцуулъя.

09.30 цагт “Корпорайт конвеншн центер”-т Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Олон улсын эрчим хүчний чуулган” “Эрчим хүчний шилжилт” сэдвээр болно. Холбоо барих утас: 80044850, 89014850, 77003010

10.30 цагт МУИС-д “Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт ЭМЯ-наас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтын талаар мэдээлнэ. Утас: 99741854

11.40 цагт Төрийн ордны баруун хаалган дээр Ардчилсан Залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин шаардлага хүргүүлнэ.

14.00 цагт Дэлхийн банкны байранд (“MCS Плаза”-гийн 4 давхарт) ОУВС-ийн ажлын хэсэг хэвлэлийн хурал зарлаж байна.

14.00-16.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-ын байранд “Глоб Интернэшнл төв” ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Цахим үндэстний мэдэх эрх” хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, Цахим хөгжил харилцаа холбооны яам, АТГ-ын төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлнэ. Мөн "Глоб Интернэшнл төв"-ийн хуульч Б.Пүрэвсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар нар “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн хэрэгжилтийн мониторинг”-ийн дүнгээс танилцуулна. Утас: 99170361, 99128391

ЗГ: Сургуулийн бүртгэл, элсэлттэй холбогдуулан байгуулагдсан ажлын хэсгийн дүнг хэлэлцэнэ
ЗГ: Сургуулийн бүртгэл, элсэлттэй холбогдуулан байгуулагдсан ажлын хэсгийн дүнг хэлэлцэнэ
 
“Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ“
“Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.