Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ бие даасан ашигтай ажиллагаатай болно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 13 секунд

ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд хувь тэнцүү эзэмшдэг УБТЗ нь олон улс, орон нутгийн зорчигчид болон экспорт, импортын ачаа тээврийн 70 гаруй хувийг зөвхөн дангаараа гүйцэтгэдэг билээ. Түүнчлэн, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний 90 гаруй хувь нь УБТЗ-ын эзэмшилд байдаг. Мөн өөрийн зүтгүүр, вагоны парк, засвар үйлчилгээний төвүүдтэй.

УБТЗ нь дэлхийн томоохон зах зээл болох Ази, Европыг холбосон төмөр замын хамгийн дөт гүүр гэдгээрээ давуу талтай ч жил бүр их хэмжээний алдагдалтай ажилласаар ирсэн. Тухайлбал, УБТЗ-ын зорчигчийн вагоны тариф гэхэд бусад тээврийн үйлчилгээнээс хэд дахин хямд байдаг. Тийм ч учраас зорчигчдын мөнхийн сонголт болсоор өнөөдрийг хүрсэн.

Тэгвэл энэ жилээс эхлэн төрөөс УБТЗ-ын үйл ажиллагаанд оролцохгүй аж. Тодруулбал, УБТЗ тээврийн үнэ болоод үйл ажиллагаагаа өөрийн бодлогоор хэрэгжүүлж, бие даасан ашигтай ажиллагаатай болох юм.

Арваннэгдүгээр сард Бишкек хотноо самбо бөхийн ДАШТ болно
Арваннэгдүгээр сард Бишкек хотноо самбо бөхийн ДАШТ болно
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.