Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арваннэгдүгээр сард Бишкек хотноо самбо бөхийн ДАШТ болно

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Самбо бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-13-нд Киргызстаны нийслэл Бишкек хотын “Газпром” аренад болно.

Олон улсын самбо бөхийн холбооноос тэмцээний дүрэм, шагналын санг зарласан ба ДАШТ-д оролцох тамирчид эрэгтэй, эмэгтэй, байлдааны самбын тус бүр 7, нийт 21 жинд өрсөлдөх бөгөөд нийт шагнал сан нь 231 мянган ам.доллар аж. Үүнд, алтан медаль авсан тамирчин 4000 ам.доллар, мөнгөн медаль хүртсэн тамирчин 3000 ам.доллар, хүрэл медальтан 2000 ам.долларын шагнал хүртэх юм байна.

Тэмцээн эрэгтэй 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг, эмэгтэй 50 кг, 54 кг, 59 кг, 65 кг, 72 кг, 80 кг, +80 кг, байлдааны самбо 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг-ын жингийн ангилалд зохион байгуулагдах юм.

Ерөнхий сайд Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцов
Ерөнхий сайд Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцов
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.