Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Б.Отгонбаяр гиннесийн шинэ амжилт тогтооно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр "Автомашингүй өдөр" зохион байгуулагдаж байна. Энэ өдөр Д.Сүхбаатарын талбайд 13:00 цагт таеквондогийн олон улсын хэмжээний мастер Б.Отгонбаярын гарын алга болон өврийг солбиж суниа төрлөөр гиннесийн дээд амжилтыг шинэчлэхээр болсон юм.

Тэрбээр гиннесийн амжилтыг шинэчлэхээр өмнө нь гурван удаа хүч сорьсон удаатай. Гарын алга болон өврийг сольбож суниах төрлийн дэлхийн дээд амжилт өдгөө нэг минутад 70 байгаа бол Б.Отгонбаяр энэ амжилтыг 80 болгон шинэчлэх зорилготой байгаа аж.

Энэ үйл явдлыг гиннесийн албан ёсны онлайн шүүгч дэнслэх бол манай улсаас гавьяат тамирчин Г.Угалзцэцэг, МҮИС-ийн фитнессийн багш, дасгалжуулагч С.Даваагив, Монголын хөнгөн атлетикийн холбооны дасгалжуулагч багш Х.Гэрэлцогт, А.Гантулга нар хөндлөнгийн шүүгчээр оролцно.

ТАНИЛЦ: “Алтан цом“-ын эхний шатны оноолт таарчээ
ТАНИЛЦ: “Алтан цом“-ын эхний шатны оноолт таарчээ
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.