Жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл энэ жил автомашингүй өдрийг амралтын өдөр буюу өнөөдөр /2022.09.25/ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ удаагийн автомашингүй өдрийг “Эрсдэлгүй, эрүүл орчны төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан төв замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Улаанбаатар хотын томоохон захуудыг 07:00 цагаас 18:00 цагийн хооронд түр хаана.