Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Автомашингүй өдөр“ дараах 23 зах , худалдааны төвүүд амарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Монгол Улс авто машингүй өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Тэгвэл энэ намрын авто машингүй өдрийг энэ сарын 13-ны бямба гаригт буюу маргааш “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулахаар болсон байна. Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг. Тэгвэл авто машингүй өдрөөр томоохон зах худалдааны төвүүдийг амралтын өдрүүдэд шилжүүллээ.

НЭМГ- ын мэдээлснээр "Автомашингүй өдөр”-ийн хүрээнд нийслэлийн томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарлаа. Энэ дагуу хязгаарласан бүсэд байрлах зах, худалдааны төвүүдийг өнөөдөр амраахаар болсон байна.

Тодруулбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах, Сандэй плаза, Шөнийн зах, Баянзүрх, Баянзүрх-2 худалдааны төвүүд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна. Мөн Барс-1, 2 худалдааны төв, Хархорин, Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах, Цайз, Цолмонбадрах, Доной модны зах, Нарлаг дэнж, Нарантуул-2 зах ажиллахгүй. Автомашингүй өдөр соёл, урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүдийг мөн зохион байгуулна.

Энэ хүрээнд дараах гудамж, замуудыг хаана. Үүнд:

  • Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  • Сөүлийн гудамж,
  • Чоймболын гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
  • Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Залуучуудын гудамж,
  • Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  • Чагдаржавын гудамж,
  • С.Зоригийн гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Олимпийн гудамж,
  • Гэндэнгийн гудамж,
  • Д.Чойдогийн гудамж,
  • С.Жамъяан гүний гудамж,
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын хөдөлгөөнийг есдүгээр сарын 13-ны Бямба гарагт 7:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах аж.
Маргааш “Автомашингүй өдөр“-өөр дараах замуудыг ХААНА
Маргааш “Автомашингүй өдөр“-өөр дараах замуудыг ХААНА
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.