
Өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос энэ сарын 16-ныг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулж буй билээ. Тэгвэл өнөөдөр буюу энэ сарын 13-нд сондгой тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцож байна.
Маргааш буюу энэ сарын 14-нд тэгш тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Мөн өнөөдөр 7:00-18:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд томоохон зах худалдааны төвүүд ажиллахгүй.
Тодруулбал,
- Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
- Сөүлийн гудамж,
- Чоймболын гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
- Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- С.Зоригийн гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
- Д.Чойдогийн гудамж,
- С.Жамъяан гүний гудамж,
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудыг хаана.