Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Бодлогын хүүг нэмэх нь үнийн өсөлтөд шууд нөлөөлж, худалдаа эрхлэгчдийг дампууралд хүргэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

АН өнөөдөр ээлжит 4:11 мэдээллээ хийлээ. Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр эдийн засагтай холбоотойгоор дараах зүйлийг хэллээ. Тэрбээр,

"Долларын өсөлт, үнийн өсөлт гэв гэнэт гарч ирсэн зүйл биш. Энэ бол засгийн газрын оновчгүй бодлогын үр дүн юм. Эдийн засгийг хэвлэлээр дамжуулан босгож болохгүй. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд долларын ханш 2900 төгрөг байснаас 4000 төгрөг рүү дөхөж байна. Удахгүй 4000 төгрөгт хүрнэ.

Үүнээс үүдэн ахуйн хэрэглээний зүйлүүдээс эхлээд, хүнсний үнэ ч нэмэгдэнэ. Хурал зөвлөгөөн, форум хийж байж эдийн засаг хөгжихгүй. Эдийн засгийн нэг форум дээр "Нэг нам дангаараа эрх барьж байж эдийн засаг хөгжинө" гэж ярьсан. Гэтэл өнөөдөр нэг нам эрх барьдаг бол Венесуэль улс эдийн засгаараа түүчээлэгч болчих байсан. Гэтэл энэ байдал эсэргээрээ байна.

Манай улс ийм зам руу явж болохгүй. Ийм онол хаа ч байхгүй.

Монгол банк бодлогын хүүгээ өсгөөгүйгээс болж долларын ханш өслөө гэдэг зүйлийг Ч.Хүрэлбаатар ярьж байна. Гэтэл хэдхэн хоногийн өмнө бодлогын хүүг өсгөлөө. Ингэснээр хэд хэдэн асуудал гарна.

Ч.Хүрэлбаатар "Иргэд долларыг их хэмжээгээр авч нөөцлөөд байгаа учир долларын ханш өсөөд байна" гэж ярьсан. Гэтэл иргэдийн 80 хувь нь цалингаас цалингийн хооронд, өр зээлтэй амьдарч байхад хэн доллар нөөцлөөд байж байх вэ. Хэрэв тийм зүйл байвал шударга бусаар хөлжсөн хүмүүс доллар нөөцөлж байгаа.

Өнөөдөр бодлогын хүүг өсгөж дунд давхаргыг үгүй хийх гэж байна. Бодлогын хүү өссөнөөр бүх зүйлийн үнэ өснө, ЖДҮ эрхлэгчид, худалдаа наймаа эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн зарагдахгүй, дампууралд хүргэнэ. Ийм учир эдийн засгаа тогтворжуулах хэрэгтэй. Өнөөдөр бүх муу муухайг Монгол Банк руу өгөөд байж болохгүй, 80 хувь нь засгийн газрын буруу" гэлээ.

Өвлийн амралтаараа Филиппинд Англи хэлээ нүдье
Өвлийн амралтаараа Филиппинд Англи хэлээ нүдье
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.