МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун болон сэтгүүлчдийн төлөөлөл манай улсад айлчилж байна.
Тэд 7 хоног Монгол Улсад айлчлах бөгөөд Эх дэлхий-Сэтгүүлчид уриан дор албан айлчлал зохион байгуулагдана. Айлчлалын хүрээнд өнөөдөр 10.00 цагаас хоёр холбооны төлөөлөгч нар албан уулзалтаар хамтран ажиллах хэлэлцээр хийнэ. Хэлэлцээрээр хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын цаашдын хамтран ажиллах хүрээ, редакциудыг холбож туршлага судлах, сэтгүүлчдийн солилцоо зэрэг олон асуудлыг хөндөн ярилцана.