Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮЯ: Угаасан ноолуур экспортод гарахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс жилдээ 10 мянга орчим тонн ноолуур бэлтгэх нөөцтэй. Нийт бэлтгэсэн ноолуурынхаа 80 орчим хувийг нь зөвхөн угаасан байдлаар экспортолдог. Нэг жилд бэлтгэж буй 10 мянган тонн ноолуурыг дотооддоо бүрэн самнах боломжтой хэдий ч суурилагдсан хүчин чадлынхаа 20 гаруйхан хувийг ашиглаж байгаа юм.

УИХ-ын 2022 оны 19 дүгээр тогтоолтой уялдуулан 2023 оноос хялгас ялгахаас дээш боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотойгоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг салбар яамнаас боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах аж.

Уг зохицуулалт батлагдан хэрэгжсэнээр угаасан ноолуур экспортод гарахгүй, харин 3.880 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулж, салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарсан байна. Мөн анхан шатны боловсруулах үйлдвэрт одоогийн байгаа 2200 ажлын байрыг тогтвортой хадгалах, 4400 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ гэдгийг салбар яамнаас мэдээллээ.

ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдал
ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдал
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.