Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ямааны угаасан ноолуурыг долоодугаар сарын 1-нээс экспортод гаргана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 41 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.05.15/ боллоо. Хуралдаанаар ямааны угаасан ноолуурыг 2024 оны долдугаар сарын 01-нээс, бүх төрлийн боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргахаар шийдвэрлэжээ.

Үүнээс гадна нийгмийн халамж, улсын бүртгэл, татварын үйлчилгээг технологид тулгуурлан цахимаар үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, үйл ажиллагаандаа дагаж мөрддөг захиргааны хэм хэмжээний актад хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим хэлбэрээр харилцах боломжийг олгосон зохицуулалтыг тусгахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

ТАНИЛЦ: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хууль шинэчлэгдсэнээр ямар өөрчлөлт гарах вэ
ТАНИЛЦ: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хууль шинэчлэгдсэнээр ямар өөрчлөлт гарах вэ
 
Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.