Гол боомтуудын нэг болох Гашуунсухайтад автомат удирдлагатай AGV ашиглалтад орсон. Үүнтэй холбогдуулан нүүрс тээвэрлэлтийг гурван хэлбэрээр гаргах боломжтой болсон билээ.
Харин өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орж, нээлтийн ёслол болж байна.
Энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай юм.
Боомтын сэргэлт бодлогын хэрэгжилтийн хүрээнд нүүрсний экспорт сэргэж байгаа бөгөөд энэ хэвээрээ үргэлжилбэл бид энэ жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх бүрэн боломжтой байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.