Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FACELOOК: 70 жилийн турш хаан ширээнд сууж, 96 насандаа таалал төгссөн ХАТАН ХААН II Элизабет

Ангилал
Дэлхий дахинд Facelook
Огноо
Унших
4 минут 33 секунд

Английн хаан ширээг залгамжилж аваад 70 жилийн турш тасралтгүй хатан хааны суудалд суусан II Элизабет өчигдөр таалал төгссөн харамсалтай мэдээлэл дэлхий даяар тархаж байна. Энэ жил тэрбээр 96 нас хүрээд байсан юм. Английн түүхэнд хатан хаанаар өргөмжилдсөн гурав дахь гүнж байсан түүний амьдрал Их Британи улсын хөгжил, цэцэглэлтэй салшгүй холбоотой билээ.

Түүний амьдрал Дэлхийн II дайн, Берлиний хана нурах, цахим ертөнцийн хөгжил гээд ер бусын онцгой үйл явдлуудаар байсан бөгөөд энэ бүх хугацаанд хааны гэр бүлийн нугарашгүй их ноён нурууг тууштай хадгалж ирсэн нэгэн байлаа. Ингээд хатан хаан II Элизабетийн FACELOOK буланг хүргэж байна.

Хатан хаан Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Лондон хотын Врутонт үүрийн 02.40 цагт мэндэлсэн.

Хоёр настай Элизабетийг ирээдүйн Хатан хаан болно гэж тухай үед хэн ч төсөөлж байгаагүй гэдэг.

Caption

1947 онд Грекийн хунтайж Филип, Элизабет нар Лондон дахь Вестминстер сүмд 2000 зочид цуглуулж, нижгэр хурим хийжээ.

Найман сартай хун тайж Чарльз долдугаар сарын дулаан өдөр эцэг эхийн хамт салхилж буй нь.

Түүний эцэг IV Жорж 1952 онд нас барсны дараа Элизабет албан ёсоор хатан хаан болсон ч жилийн дараа 1953 оны зургадугаар сарын 2-нд титэм өргөсөн юм. Их Британд ойролцоогоор 27 сая хүн уг ёслолын ажиллагааг телевизээр үзжээ.

Түүнийг хаанчлах хугацаанд Их Британд нийт 16 Ерөнхий сайд томилогдон ажилласан байна.

Элизабет хатан хаанаар суух хугацаандаа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Жонсоноос бусад бүх Ерөнхийлөгчтэй уулзлаж байсан

Хун тайж Чарльз, Диана гүнж хоёрын хуримын ёслолын үеэр хатан хаан Элибазет хуримын ёслолыг үзэхээр цугласан 600 мянган хүмүүсийг ажиглаж байна

Түүний ээж их хатан Элизабет 102 хоёр насыг насалсан бөгөөд зураг дээр түүний 100 насны төрсөн өдрийг тэмдэглэж буй агшин аж.

2002 он бол түүний хувьд хамгийн хүнд хэцүү он жилүүдийн нэг байлаа. Учир нь түүний ээж их хатан Элизабет болон эгч Маргарет нар бие биенээсээ нэгхэн сарын зайтай хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Түүний ач хүү ханхүү Уильяам 2011 онд олон зуун сая үзэгдчийн өмнө Кейт Миддлтонтой хуримаа хийж буй агшин. Өнөр өтгөн хааны гэр бүл.

Хатан хаан Элизабетын 90 насны төрсөн өдрийн үеэр 2016 онд. Энэхүү зургийг Рояал Мэйлийн маркны зурагт зориулж авсан байдаг.

Ханхүү Харригийн хуримаас хойш олны өмнө гарч ирээгүй хатан хаан Элизабет 2019 оны 1 дүгээр сарын 6-нд арга хэмжээнд оролцохын өмнөх үеийн зураг.

Хатан хааны гэр бүл хамгийн сүүлчийн удаа олны өмнө хамт байсан агшин. 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдөр.

Хатан хаан II Элизабеттай 73 жилийн турш амьдралаа холбосон хун тайж Филип 2021 оны дөрөвдүгээр сарын 9-нд 99 насандаа таалал төгсчээ. Филипийг оршуулах ёсолол цар тахлын оргил үед тохиосон болоод ч тэр үү, Хатан хаан Элизабет ганцаараа сууж байгаа уг дүрслэл олон хүнд ганцаарадал, уй гашуун тухайн үедээ мэдрүүлж байлаа.

Энэ жил II Элизабетийн хатан хааны ширээнд суусны 70 жилийн ой тохиж байна. Тэрбээр өчигдөр буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр Балморал шилтгээндээ таалал төгсчээ. Хааны гэр бүл "Хатан хаан өнөөдөр үдээс хойш Балморалд тайван нас барлаа" гэж мэдэгдснээр Их Британи даяар түүнийг хүндэтгэн дурсаж байна.

Ц.Элбэгдорж: Цог жавхлант Хатантан тайван нойрсог, Хаан Чарльз урт удаан наслах болтугай
Ц.Элбэгдорж: Цог жавхлант Хатантан тайван нойрсог, Хаан Чарльз урт удаан наслах болтугай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.