Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУҮХ: Коржиневский оргилд явсан уулчдаас бас аврах тусламжийн дохио илгээсэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан "Цэгц" клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байгаа талаар бид мэдээлсэн. Улмаар Монголын уулчдын Үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э.Даваадоржийн хамтаар өчигдөр буюу 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатараас мордоод байна.

Тэд Оше хотод бэлтгэл ажлаа хийн, ажиллагаанд оролцох хоёр хүн олжээ. Яг энэ үеэр давхцаад Коржиневский оргилд явсан уулчид аврах тусламжийн дохио илгээсэн хэмээн Монголын уулчдын Үндэсний холбооноос мэдээллээ.

Ингэснээр аврах ажиллагаанд оролцох уулчид хүрэлцэхгүй, уулчин Х.Бумхишиг дээр маргааш очих төлөвлөгөөтэй байгаа аж.

Өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орно
Өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орно
 
Х.Ганхуяг: “Туулын хурдны замыг шалгах“ түр хороо байгуулах бичигт 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан тул холбогдох санал, зөвлөмжийг авсны дараа УИХ-д өргөн барина