Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй алга болсон уулчдыг эрэн хайх ажиллагааг ТҮР ЗОГСООЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Эверестийн оргилд гарахаар явсан уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар сураггүй алга болоод дөрөв хонож байна. Монголын Уулчдын үндэсний холбооноос "Өнөө шөнө /өчигдөр шөнө/ эрэн хайх багийн шерпа нар дээшээ өгсөж үүрээр зүүн оргил хүрэх төлөвлөгөөтэй байна" хэмээн мэдээлж байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ. Тодруулбал, EVEREST TODAY цахим хуудаст "Сураггүй алга болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг цаг агаарын таагүй байдлын улмаас өчигдрөөс хойш зогсоолоо. Одоогоор ул мөр алга. Дөрвөн Шерпа эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, хоёр нь CIV-д гацсан, хоёр нь CIII-д хүрчээ" хэмээжээ.

Сануулахад, Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч асан, Боомтын сайд Б.Тулга "Непалийн талаас 48 цаг өнгөрсөн учраас амьд олоход хэцүү, магадлал бага эрсдэлийн өндөр түвшинд байна гэж мэдээлсэн" гэх мэдээллийг өгсөн байдаг.

СУРВАЛЖИЛГА: Хоёр блокыг нь нураана гэх “АВЛИГА ХОРООЛОЛ”-ын барилга аравдугаар сард ашиглалтад орох нь...
СУРВАЛЖИЛГА: Хоёр блокыг нь нураана гэх “АВЛИГА ХОРООЛОЛ”-ын барилга аравдугаар сард ашиглалтад орох нь...
 
Т.НЯМ-ОЧИР: ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалт судалгаанаас үзэхэд карентилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй