Гол боомтуудын нэг болох Гашуунсухайтад автомат удирдлагатай AGV ашиглалтад орсон. Үүнтэй холбогдуулан нүүрс тээвэрлэлтийг гурван хэлбэрээр гаргах боломжтой болсон билээ.
Харин өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орж байна. Энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай юм.
Боомтын сэргэлт бодлогын хэрэгжилтийн хүрээнд нүүрсний экспорт сэргэж байгаа бөгөөд энэ хэвээрээ үргэлжилбэл бид энэ жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх бүрэн боломжтой байгаа талаар Сангийн яамнаас мэдээллээ.
Шинэ сэргэлтийн бодлогод туссанаар Монгол Улс 2024 онд нүүрс экспортыг 50 сая.тонн хүргэх зорилт тавьж байгаа.
Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн, Булган, Ханги боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрс ачиж буулгах терминал, AGV, боомтуудын зам, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж байна.