Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Непалийн талаас 48 цаг өнгөрсөн учраас алга болсон 2 уулчинг амьд олох магадлал бага гэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар сураггүй алга болоод гурав хонож байна.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч асан, Боомтын сайд Б.Тулга "Непалийн талаас 48 цаг өнгөрсөн учраас амьд олоход хэцүү, магадлал бага эрсдэлийн өндөр түвшинд байна гэж мэдээлсэн" гэв.

Харин Монголын Уулчдын Үндэсний Холбооноос "Алга болсон хоёр уулчин гуравдугаар кемпээс дээш өгсөхдөө тус бүр хоёр хүчилтөрөгчтэй өгссөн. Тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м дтд орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ. Үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м дтд орчмоос салхинд хөөгдөн буцсан байна.

Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил 2-н дунд киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байна" гэжээ.

Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд