Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд 45 тонн шатахуун ачиж явсан автомашин замын хажуу руу унасан тул татаж босгох ажлил явагдаж байна.
Тодруулбал, Даланжаргалан сумын Өлзийт багийн “Олон-Овоо” гэдэг газар уг үйл явдал болсон бөгөөд энэ тухай дуудлага есдүгээр сарын 07-ны өдрийн 03:30 цагт ОБГ-т ирсэн байна. Иймд аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид 48 км зам туулан очсон ба одоогоор зүтгүүрийг татах ажил үргэлжилж байгаа аж. Мөн жолоочийн биеийн байдал хэвийн байна.