Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Амар: Иргэдэд олгосон зээлийн хэмжээ 72 хувиар нэмэгдсэн, банкны зээл хэвийн байна

Огноо
Унших
1 минут 9 секунд
Гэрэл зургийг mpa.mn

"Банкны салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм" судалгааг Монголын Банкны Холбооноос өнөөдөр танилцуулсан.

Энэ үеэр Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар банкуудын зээлтэй холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр “Зарим салбаруудад зээлийн өсөлт харьцангуй хязгаарлагдмал байгаа. Энэ нь олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад тээвэр, ложистик, уул уурхай, барилгын салбарт зээл олголт илүү хязгаарлагдмал байна.

Иргэдэд олгосон зээл энэ оны эхний хагас жил 72 хувиар нэмэгдсэн. Үндсэндээ эдийн засгийг дэмжих гол хөдөлгүүр банкны зээл хэвийн байна.

Зээлд хязгаарлалт тавих зүйл огт хийгдээгүй. Зээл олголтын хязгаарлалтын тухайд IPO, макро эдийн засаг, өөрийн үзүүлэлтийг сайжруулах гэх мэт хүчин зүйлийг харгалзан банкууд өөрсдийнхөө түвшинд зээл олголтыг аль салбарт түлхүү олгох уу, хаана хязгаарлалах уу гэдгийг шийдэж байгаа" гэв.

Энэ сарын 8-наас Гуанжоу руу шууд нислэг үйлдэнэ
Энэ сарын 8-наас Гуанжоу руу шууд нислэг үйлдэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд