Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Сургууль, цэцэрлэгийн нэг ангид 50-60 хүүхэд чихсэн асуудал байвал 11-11 төвд хандаж болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

БШУЯ-наас Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн болоод үүнтэй холбоотойгоор цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэг, сургуулийн дүүргэлтийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр, "Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамрагдах шийдлийг танилцуулж эхний элсэлтүүдээ авсан. Ямартаа ч цэцэрлэггүй үлддэг байсан 38 мянган хүүхдийг 30 мянга орчмынх нь асуудлыг шийдсэн. Цаашид хоёр болон гуравдугаар ээлжийн бүртгэл хийнэ. Цаана нь даруй ашиглагдаагүй 19 мянган хүүхдийн цэцэрлэгийн суудал бэлэн байна. Нэг хүүхдэд ногдох метр квадратыг багасгаад нэг ангид 50-60 хүүхэд чихэж байна гэсэн зүйл олон нийтийн сүлжээгээр яригдаж байна. Хэрэв үнэхээр ийм зүйл байвал тухайн цэцэрлэгийн тодорхой мэдээллийг 11-11 буюу боловсролын байгууллагын лавлах утсанд мэдээлж болно. Үүнийг бид шалгуулах болно.

Харин нэгдүгээр ангийн ачаалалтай сургуулиуд байгаа. Улсын хэмжээнд гурван ээлжид орох дөхсөн 41 сургууль байна. Үүний 18 орчим нь нийслэлд байгаа. Энэ асуудлаар цэцэрлэгийн хүртээмжтэй хамт дүүргүүд дээр ажилласан учир аль болох сургуулийн түрээсийн байруудыг түрээсэлж байгаа. Нэг ангид 50-70 хүүхэд чихчхээд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүллээ гэсэн дүгнэлт хийж болохгүй." гэв.

Чингүнжавын гудамжаас Ард аюушийн гудамж хүртэл замыг энэ сарын 30-н хүртэл хаана
Чингүнжавын гудамжаас Ард аюушийн гудамж хүртэл замыг энэ сарын 30-н хүртэл хаана
 
Баянхонгор аймагт хүчтэй газар хөдөлж иргэдэд нүргэлэх дуу сонсогджээ
Баянхонгор аймагт хүчтэй газар хөдөлж иргэдэд нүргэлэх дуу сонсогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.