Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө баг, Рашаант хэсгийн 5-521 тоотод энэ сарын 3-ны өдрийн 20:30 цагийн орчим 15-20 минут үргэлжилсэн усархаг дуу цахилгаантай аадар бороо орж, аянга буусны улмаас байшин шатсан тухай мэдээллийг есдүгээр сарын 5-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд очиход иргэн О-ын 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Булган аймагт аянга буусны улмаас айлын байшин шатжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.