Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймагт 3 хүүхэд аянганд цохиулж, 11, 12 настай хоёр хүүхэд нь амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

\

Увс аймагт 3 хүүхэд аянганд цохиулж, 11, 12 настай хоёр хүүхэд нь амиа алдсан байна. Тодруулбал, Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн “Бага-Улиас” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 05-ны өдрийн 22:00 цагийн орчим бага зэргийн бороо орсны улмаас 3 хүүхэд аянганд цохиулсан тухай мэдээллэл аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнуудыг 23:00 цагт очиход гэрийнхээ гадаа байсан 14 настай, эрэгтэй Э түлэгдсэн байдалтай ухаантай. 12 настай, эмэгтэй Э, 11 настай, эмэгтэй М нар нас барсан байсан аж.

Э-д эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж хүргэсэн байна.

ФОТО: Очирваань бурхныг эв нэгдэл, хүч чадал, билиг оюун, цог хийморийн шүтээн гэж үздэг
ФОТО: Очирваань бурхныг эв нэгдэл, хүч чадал, билиг оюун, цог хийморийн шүтээн гэж үздэг
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.