Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: Тэгш, сондгойгоор явуулах нь аргацаасан хэрэг, айл өрхүүдийг хоёр машинтай бол гэж байгаагаас ялгаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 40 секунд

ХНХ-ийн сайд Д.Сарангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэр үеэрээ сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Энэрэл төвийн асуудалд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Миний зүгээс ЭМС, БШУ-ны сайд нарт "Энэрэл" төвд тулгамдаж буй асуудлаар албан бичиг хүргүүлсэн. Энэ асуудал олон жил хуримтлагдсан юм билээ. Гэвч шийдвэр гараагүй. Энэ асуудлыг маш яаралтайгаар өнгөрсөн долоо хоногт ажил хариуцсан газрын дарга нарыг байлцуулан манай яамны зүгээс хамаарах бүх арга хэмжээнүүдийг авах үүрэг чиглэл өгсөн. Бусад холбогдох яамдууд өөрсдөөс хамаарсан зүйлүүдээ хийж, энэ төвийн үйл ажиллагааг хэвийн болгох ёстой гэсэн байр суурьтай байна.

-Санхүүжилтийг шийдвэрлэнэ гэсэн үг үү?

-Өөрөөр хэлбэл, ХНХЯ хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүд болон тэдгээрийг асран хамгаалахад зарцуулах ёстой зардал нь бэлэн байдаг. Эдгээр нь бүгд өгөгдсөн. Харин одоо боловсрол, эрүүл мэндтэй холбоотой зардлуудын асуудлыг эдгээр хоёр яамны түвшинд шийдвэрлэх шаардлагатай байна.

-Хэчнээн төгрөгийн төсөвт өртөгтэй вэ?

-Энэрэл төвийн төсөвт өртөг биш, тэнд хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, асран хамгаалагч байна тэр тоогоор нь тогтоогдсон тусламжийг өгнө гэсэн үг.

-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар явуулах асуудал яригдаж байгаа. Нийслэлээс сонгогдсон парламентын гишүүний хувьд энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Түгжрэлийн асуудал олон жил яригдаж байна. Тийм ч учраас Ерөнхий сайд маань түгжрэлийн асуудлыг хариуцсан тусгай бүтэц бий болголоо. Энэ нь асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болно гэж бодож байна. Энэ асуудлаар түгжрэлийн асуудал хариуцсан сайд үйл ажиллагаагаа эхлээд олон нийтэд танилцуулах байх.

Тэгш, сондгойгоор явуулах нь аргацаасан хэрэг гэдгийг бүгд мэднэ. Ер нь гэр бүл, айл өрхүүдийг хоёр машинтай бол гэж хэлж байгаатай утга нэг юм. Тийм учраас нэг удаагийн аргацаасан байдлаар биш урт хугацаанд үр дүнгээ өгөх шийдлийг гаргах нь зүйтэй гэж олон нийттэйгээ байр суурь нэг байна.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Баянхонгорын Галуут суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, нүргэлэх чимээ сонсогджээ
Баянхонгорын Галуут суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, нүргэлэх чимээ сонсогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.