Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хиннамну хар салхи БНСУ-ыг чиглэн ирж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 29 секунд

БНСУ-ын Аялал жуулчлалын тусгай бүс Жэжү болон Солонгосын хойгийн өмнөд (Өмнөд Гёнсан муж), зүүн өмнөд (Бусан хот) бүс нутгуудаар энэ сарын 6-ны өдөр “Хиннамну” хуй салхи дайран өнгөрч болзошгүй байгааг БНСУ-ын Ус цаг уурын агентлагаас анхааруулав. Улмаар Хиннамну супер хар салхи аажим аажмаар хойд зүг рүү шилжиж, өмнөд нутгийн Чежү арлын ойролцоох ус руу нүүж байна гэж тус улсын цаг уурын агентлаг мэдээлээд байна.

Өглөөний 05 цагийн байдлаар, энэ оны 11 дэх удаагийн хар салхи Чежүгийн Соогвипо хотоос баруун өмнөд зүгт 550 километрийн зайд оршиж, хойд зүгт цагт 22 км/цагийн хурдтайгаар хөдөлсөн гэжээ.

Хурд нь өмнөх тооцоолсноор цагт 12 км хурдтай байсан бөгөөд хар салхи нь секундэд 49 метрийн тогтвортой салхины хурдтай "маш хүчтэй" хар салхины ангилалд багтдаг байна. Хар салхи нь дунд, хүчтэй, маш хүчтэй, хэт хүчтэй гэсэн дөрвөн ангилалд хуваагддаг. Супер хүчтэй гэдэг нь салхины хамгийн дээд хурд нь секундэд 54 метрээс багагүй хүчтэй хар салхи юм.

Аэробик, гимнастикийн ААШТ-ээс манай баг тамирчид хүрэл медаль хүртжээ
Аэробик, гимнастикийн ААШТ-ээс манай баг тамирчид хүрэл медаль хүртжээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй