Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсан. Улмаар “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд ороод байгаа аж. Тодруулбал, гангийг үйлдвэрийг барьж ашиглалтад оруулаагүй үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар төр Концессын гэрээг цуцалсан. Гэвч гангийн үйлдвэр барих чиглэлд бэлтгэл ажлын хүрээнд төмөр зам, автозам, агаарын цахилгаан дамжуулах шугам гэх гурван дэд бүтцийн ажлыг бий болгоход "Кью Эс Си" компани 700-800 орчим тэрбум төгрөгийг зарцуулаад байжээ.
Гангийн үйлдвэрлэлтэй холбоотой төслийн газрын асуудлыг 2021 оны аравдугаар сард эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд ийнхүү ТЭЗҮ-гээ батлуулсан байдаг. ТЭЗҮ-д дурдагдсанаар Монгол ган цогцолбор таван үндсэн хэсэгтэй аж. Үүнд:
-Хорголжийн үйлдвэр
-Коксын үйлдвэр
-Төмөрлөгийн үйлдвэр
-Гангийн үйлдвэр
-Цувимал үйлдвэр
Шинэ ТЭЗҮ-гээр 2024 он гэхэд буюу 2-3 жилийн дотор гангийн үйлдвэрийг барьж дуусгах боломжтой гэж харж байжээ. Гэвч гаднын түншүүдтэй явуулж байсан ажлууд зогссон талаар холбогдох эх сурвалжууд мэдээлж буй юм.