Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа тамга тэмдэг, ажлаа хүлээн авлаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа өнөөдөр /2022.09.02/ ажлаа хүлээн авлаа.

Аймгийн Засаг даргаар томилогдож буй Э.Болормаад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхан нар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэв.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Э. Болормаа “Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээлээ. Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно” гэлээ.

Налайх дүүргийн 28 цэгт сайжруулсан шахмал түлш худалдаалагдана
Налайх дүүргийн 28 цэгт сайжруулсан шахмал түлш худалдаалагдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд