Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Грета Тунберг “TIME” сэтгүүлийн оны хүнээр тодорлоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Дэлхийн дулаарлын эсрэг олон улсын хөдөлгөөнийг өрнүүлэхийг уриалж чадсан Шведийн сурагч Грета Тунберг "TIME" сэтгүүлийн 2019 оны онцлох хүнээр шалгарлаа. “TIME” сэтгүүлийн энэ  уламжлал 1927 оноос эхлэлтэй бөгөөд 16 настай Грета охин хамгийн залуу нь болж байгаа юм. Мадридад зохион байгуулагдсан НҮБ-ын дэлхийн дулаарлын эсрэг чуулганаар Грета дэлхийн удирдагчдийг ПР сурталчилгаа ашиглахаас илүүтэй бодит үйлдэл хийхийг шаардсан байдаг. Дараагийн 10 жил дэлхийн ирээдүйг тодорхойлно гэж бас илтгэлдээ дурдсан.

Өнгөрсөн жил тэрээр баасан гарагт хичээлээ таслан байгаль орчноо хамгаалахыг уриалж Шведийн парламентийн ордны гадаа суулт зарласан. Түүний үйлдэл дэлхий даяар үргэлжилсэн хөдөлгөө болж, #FridaysforFuture гэсэн хаштагийг тренд болгосон. Түүнээс хойш дэлхийн дулаарлын эсрэг хүчтэй дуу хоолойгоор хүргэж, сая сая сурагчдыг хөдөлгөөнд оролцохыг уриалсаар ирсэн. Оны эхэнд Грета Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн.

Эх сурвалж: BBC

 

Дональд Трампын хүү Монголд ирэхдээ тусгай зөвшөөрлөөр аргаль агнажээ
Дональд Трампын хүү Монголд ирэхдээ тусгай зөвшөөрлөөр аргаль агнажээ
 
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөж, дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөж, дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.