АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жр өнгөрсөн наймдугаар сард Монголд аялахдаа аргаль агнасан аж. Өөрийн хүүгээ дагуулан аялж явсан Дональд Трамп Жр-ыг хоёр улсын хамгаалалтын алба дагалдан явсан.
Монголын засгийн газраас Дональд Трамп Жр-д ан агнах тусгай зөвшөөрлийг есдүгээр сарын хоёронд буюу Монголоос буцсаных нь дараа олгосон. Өөрөөр хэлбэл аргаль агнасныхаа дараа зөвшөөрөл нөхөж авсан байна.
Монгол улсад аргаль агнах зөвшөөрлийг маш ховор олгодог. Улс, төр бизнесийн хэлхээ холбоонд суурилсан ил тод бус систем үйлчилдэг гэж тус сайтад мөн бичжээ.
Трамп Жр АНУ-руу буцахаасаа өмнө Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай товч уулзсан. Уулзалтаар хэлэлцсэн зүйлс тодорхойгүй байна.
Вашингтоны Их Сургуулийн хуулийн ёс зүйгээр мэргэшсэн профессор Кэтлин Кларкийн дурдсанаар “Трамп Жр АНУ-ын засаг захиргаанд албан тушаал хашдаггүй, улс төрийн эрх мэдэлгүй. Тийм байхад Трампын гэр бүлийн гишүүн гэдэг утгаар Монголын төрийн тэргүүн онцгойлж харьцсан нь зохимжгүй” гэж тус сайтад ярьсан байна.
Эх сурвалж: ProPublica