Д.Уламбаяр шүүгч, дасгалжуулагчид шүүрүүлж онцгой боломжийг гартаа атгасан уртын дуучин Э.Дашням монгол түмнийг бахархуулсаар байна.
Тэрээр Knock Out шатны тайзнаа дуучин Б.Цэцэгмаагийн "Нэр үгүй салхи", Монгол ардын дуу "Гавалмаа" дуунуудыг хослуулан дууллаа. Монголынхоо өв соёлыг дэлхийн тайзнаа хүргэсэн Э.Дашням үзэгчдийн саналаар шоуг үргэлжлүүлэх эрхтэй боллоо. Мөн оролцогч С.Марал-Од шүүгч, дасгалжуулагч Д.Уламбаярын саналаар шоуг үргэлжлүүлэхээр болсон юм.
Харин шүүгч, дасгалжуулагч Укагийн багийн Б.Билгүүн, Г.Одбаяр, Л.Сэржмядаг нар шоуг үргэлжлүүлэх боломжгүй болов.
Ирэх долоо хоногт шүүгч, дасгалжуулагч, Төрийн соёрхолт Д.Болдын багийн таван оролцогч өрсөлдөх болно.
У.БИЛГҮҮН