"Монгол" ТВ-ээс зохион байгуулж буй "The Voice of Mongolia" шоуны ээлжит дугаар үзэгч танд хүрч байна. Өнөөдрийн дугаарт шүүгч, дасгалжуулагч Укагийн багийн оролцогчид өрсөлдсөн юм.
Энэ удаад Б.Билгүүн, Г.Одбаяр, Л.Сэржмядаг, Э.Дашням, С.Марал-Од нар өрсөлдөж, С.Марал-Од шоуг үргэлжлүүлэх эрхтэй боллоо.
Оролцогч С.Марал-Од нь "Rec On" хамтлагийн "Чиний хүсэл" дууг өөрийн онцгой дуулах авьяас, ур чадвараа хослуулан үзүүлсэн билээ. Мөн тэрбээр өмнөх шатуудад "Mamma Knows Best", "Old Town Road" дууг дуулж, шоунд амжилттай оролцсон юм.
Дөнгөж сая буюу 21:00 цагт эхэлсэн мессеж санал асуулгын үр дүнгээр үлдсэн дөрвөн оролцогчийн нэг нь шоу үргэлжлүүлэх эрхтэй болох аж.
У.БИЛГҮҮН