Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нараа албан ёсоор томилж, өнөөдөр /2022.08.31/ анхны хуралдаанаа хийж буй. ЗГ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй нэг асуудал нь албан тушаалаас чөлөөлөгдсөн сайдуудын томилгоотой холбоотой асуудал байлаа. Тэгвэл ЗТХ-ийн сайд асан Л.Халтарыг хуучин яамныхаа дэд сайдаар томилох шийдвэрийг ЗГ гаргалаа.
Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.