Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдсон Л.Мөнхбаатар үүрэгт ажлаа хүлээн авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

No description available.УИХ-ын чуулганаар зарим байнгын хороодын дарга нарыг томиллоо. Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.2 хувийн саналаар Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар томилогдсон. Тэрбээр дөнгөж сая Хууль зүйн байнгын хорооны дарга асан С.Бямбацогтоос үүрэг ажлаа хүлээн авч, ажилдаа орлоо. Түүний хувьд 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй гишүүн юм. Л.Мөнхбаатарын намтрыг та бүхэнд хүргэж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

-1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль

-1999 онд Монгол Улсын их сургууль Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр

-2008 онд Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр

-2012 оноос Монгол улсын их сургуулийн Төгсөлтийн дараахь сургууль, Хууль зүйн ухааны докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

-1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн

-2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

-2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга

-2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч

-2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч

-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

-2013 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх

-2014-2016 онд“Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

ФАНТАСТИК: “ЗУРА“ УСК-г Боловсрол телевизээр гаргана
ФАНТАСТИК: “ЗУРА“ УСК-г Боловсрол телевизээр гаргана
 
Хичээлээ тараад явж байсан хоёр сурагчийг гарцаар гарч байх үед нь мөргөжээ
Хичээлээ тараад явж байсан хоёр сурагчийг гарцаар гарч байх үед нь мөргөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.