Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Байгалмаа: Коронавирусийн халдвараас болж залуучуудын цус харвалт НЭМЭГДЭЭГҮЙ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 56 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд коронавируст халдвараас үүдсэн цус өтгөрөлтөөс шалтгаалж цус харвах залуусын тоо олширсон талаар мэдээллүүд ихээр гарч буй. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас харвалт, цус өтгөрөлтийн тухай мэдээлэл өглөө.

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн харвалтын тасгийн эрхлэгч Б.Байгалмаа: "Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт 2019 оны байдлаар 982 эмчлүүлэгч цусны цочмог харвалт оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. Харин тархины судас бөглөрч харвах 337 тохиолдол бүртгэгдсэн.

2020 онд 1003 цусны цочмог харвалттай өвчтөн хэвтэн эмчлүүлснээс 351 нь тархины судас бөглөрч харвах 337 тохиолдол бүртгэгдсэн.

2021 оны байдлаар цусны цочмог харвалттай 789 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс 270 тохиолдол нь тархины судас бөглөрч харвасан байна.

2022 оны эхний долдугаар сарын байдлаар 568 цусны цочмог харвалттай өвчтөн эмчлүүлснээс 237 нь тархины судас бөглөрч харвасан өвчтөн байна.

Коронавирусын халдвар гарснаас хойш бүртгэгдсэн тархины эдийн цус харвалт, тархины судасны бөглөрөлтийн цус харвалтад өөрчлөгдөөгүй. УГТЭ-т залуучуудын харвалт бүртгэгддэг. Өмнөх жилүүдийн тоон үзүүлэлтээс харахад энэ үзүүлэлт нэмэгдээгүй."гэв.

Гэрэл зургийг mpa.mn

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн харвалтын тасгийн тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа: "Цус өтгөрлөөс шалтгаалан харвах өвчлөлд олон өвчлөл багтдаг. Хамгийн гол нөлөө үзүүлдэг нь суурь өвчин байдаг. Харвалт нь зүрх судасны суурь өвчнөөс үүсдэг. Үүнтэй холбоотойгоор цус бүлэгнэлт их явагддаг." гэдгийг хэллээ.

Т.Ням-Очир: Нэг айлын хүүхдүүд салж хуваарилагдсан бол элсэлтийн комисст очоод шийдвэрлүүлнэ
Т.Ням-Очир: Нэг айлын хүүхдүүд салж хуваарилагдсан бол элсэлтийн комисст очоод шийдвэрлүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.