Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өсвөр үе, залуучуудын пауэрлифтингийн ДАШТ-аас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

Туркийн нийслэл Станбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээн наймдугаар сарын 26-нд эхэлсэн ба есдүгээр сарын 04-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.

Тэгвэл уг тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин өрсөлдсөн ба хоёр тамирчин нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тухайлбал, тэмцээний өсвөр үеийнхний газраас таталтын 66 кг-ын жинд Ц.Баярбаясгалант 200 кг-ыг татсанаар мөнгө, суултын төрөлд 202.5 кг-ыг амжилттай өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Харин залуучуудын хэвтээ шахалтын 66 кг-ын жинд М.Ууганбаяр 145 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртсэн бөгөөд Монголын пауэрлифтингийн баг одоогийн байдлаар нэг мөнгө, хоёр хүрэл медальтай байна.

2 хүн, зогсож буй хүмүүс ба "IPF TPSSF IPF TPSSF LIPF TPSSF VIPE IPF TPSSF IPF IPF TPSSF LIPE IPF TPSSF IPF TPSSF IPF IPF TPST IPF TPSSF IPF TPSSF IP TPSSF IPF PSSF IPF TPSSF OPF SSF IP JSSF IPF" гэсэн бичвэр нарын зураг байж магад1 хүн, зогсож байгаа ба дотор нарын зураг байж магад2 хүн нарын зураг байж магад

ШӨХТГ: Худалдаа үйлчилгээний болон банк, санхүү, даатгалын салбарт хамгийн их гомдол ирсэн
ШӨХТГ: Худалдаа үйлчилгээний болон банк, санхүү, даатгалын салбарт хамгийн их гомдол ирсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд